PASION БРЭНД
Цоо шинэ хэв маяг, ялгарлыг өөртөө агуулсан, эрдэсжүүлж, ионжуулсан шүлтлэг усны Pasion брэнд бол Монголын хэрэглэгчдэд маш богино хугацаанд танигдаж чадсан амжилттай төслүүдийн нэг юм. “First doctor asia” компанийн эрч хүчтэй, шинийг эрэлхийлэгч хамт олонтой хамтран ажилласнаар “Pasion” брэндийг санаа байхаас нь эхлэн хөгжүүлж хэрэглэгчдийн хүсэмжит, зах зээлд өөрийн орон зайг бий болгосон бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн.
Өрсөлдөөн ихтэй, тоглогч олонтой цэвэр усны зах зээлд бүтээгдэхүүний ялгарлыг бий болгохын тулд бид дотоодын болон дэлхийн зах зээлийн чиг хандлага, зорилтот хэрэглэгчийн хүсэл сонирхол, амьдралын хэв маягт тулгуурлан тус брэндийн концепц, төлөвлөлтийг боловсруулан ажилласан юм