Зөв брэнд
“Уламжлалыг шинэчилнэ” уриатай “МИЛКО” компани 2018 онд сүү, цагаан идээний зах зээлд тэсрэлт хийсэн, инновацын бүтээгдэхүүн болох “ЗӨВ” хатаасан аарц, 2019 онд
“Зөв” аарцан үрлийг худалдаанд гаргаж байсан.
Уламжлалт идээ ундааг дотоодын болон дэлхийн зах зээлд гаргах, орчин үеийн хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгох, аарцны соёлыг түгээн дэлгэрүүлэх энэхүү төсөлд бид хамтран ажилласан юм.
Энэ төслийн хүрээнд Зөв брэндийн концепцийг боловсруулж “Зөвөөр дархлаагаа дэмжье”, “Өдөр бүрийн зөв хэрэглээ”,”Цагаан хувьсгал”,”Эх орны илгээмж” зэрэг компанит ажлуудыг хийж гүйцэтгэсэн.