Гурван сор
"Талд төрөөд дэлхийд өрсөлдөнө" уриатай "Гурван Сор" компанийн хамт олон экспортод өрсөлдөх тансаг, дэгжин ноолуурын брэнд бий болгоно гэсэн томхон зорилго өвөрлөн ноолуурын зах зээлд олон шинэлэг бас өвөрмөц загваруудыг гаргасаар ирсэн.
Бид тус хамт олонтой хамтран ажиллаж судалгаа шинжилгээ, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, зах зээлд өрсөлдөх стратеги, брэндийн концепц боловсруулах, брэндийн дүр төрхийг шинэчлэх, зах зээлд дахин байршуулах идэвхжүүлэлтийн компанит ажлуудыг хийж гүйцэтгэсэн.