Энд бид хэн болох, юу хийдэг, яагаад үүнийг хийдэг тухайгаа ил тод өгүүлэхийг зорилоо.

Бидний хүсэл тэмүүлэл, зорилго, ажил үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдэхийг хүссэн харилцагчид, түншүүд, ирээдүйд бидэнтэй хамтран ажиллах байгууллага хувь хүмүүс, шинээр элсэн орох багийн гишүүд болон сонирхсон хүн бүрд нээлттэй...

Яг л тогоочид жор, багшид хичээлийн төлөвлөгөө, дасгалжуулагчид довтлох, хамгаалах стратеги байдаг шиг бидний үйл ажиллагааны дараалал, баримталдаг зарчим маань манай багийг шаргуу хөдөлмөрлөж, бүтээлчээр сэтгэж, ухаалгаар ажиллаж, судлах, мэдэх боломжийг олгодог.

Энэхүү “Тоглоомын дүрэм” маань бидний өдөр тутмын ажлын үйл явцыг тодорхойлохоос гадна манай баг хамт олон ямар дүрэм, зарчмыг мөрддөг, бас бид юуг төгс сайн хийж чаддаг вэ гэдгийг илтгэн харуулах болно. Та манай үйлчлүүлэгч эсвэл манай багт элсэн орохыг хүссэн хэн ч байсан, биднийг хэзээ багаараа цуглан эрч хүчтэй, бүтээмжтэйгээр дуртай ажлаа хийж, хэзээ гэр бүлтэйгээ аз жаргалтайгаар цагаа өнгөрөөдгийг мэдэхийг хүсвэл цааш нь уншаарай!

БИД ХЭН ВЭ?

Энэхүү “Тоглоомын дүрэм” нь цагаан дээр хараар буулгачхаад мартаж орхидог зүйл биш харин биднийг хөдөлгөх, биднийг тодорхойлох хамгийн чухал зүйл юм. Тиймээс манай багийн гишүүд өдөр бүр “Тоглоомын дүрэм”-ээ мөрдөхийн тулд хичээн, бүх хүч чадлаа зориулан ажилладаг. Хэрэв шаардлагатай бол дахин эргэцүүлэн бодож, замаасаа хазайхгүйн төлөө шаргуу хөдөлмөрлөдөг.

Ажил хийснээр бид санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг зорьдог ч энэ нь биднийг тодорхойлох цорын ганц зүйл биш юм. Бид шаргуу боловч өөрийн хийж чадах хэмжээнээсээ хэтрүүлэлгүй бүтээлчээр ажилладаг.

Манай багийн гишүүн бүр өөрийн ажилдаа дурладаг, тийм ч байгаасай гэж хүсдэг. Ингэхийн тулд ажлын цагаараа өөрсдийгөө бүрэн дайчилж, бүх зүйлээ ажилдаа зориулдаг ч ажлын өдөр дуусахад компьютероо унтраагаад гэр бүл, найз нөхөдтэйгөө чөлөөт цагаа өнгөрөөхөөр гардаг. Хувийн амьдрал болон ажлаа зөв зохицуулж тэнцвэртэй байлгах нь маргаашийн ажлын өдөр 110%-ийн бүтээмжтэй байх баталгаа болдог.

Ойлголцол болон талархал нь манай байгууллагын соёлын салшгүй нэгэн хэсэг. Тиймээс ч бидний тэмүүлж буй үнэ цэнийг бий болгохын тулд доорх 5 дүрмийг өдөр тутамдаа мөрддөг.

01

СУРАЛЦАХАД ТӨВЛӨРНӨ

Өдөр бүр 30 минутыг хувийн болон мэргэжлийн мэдлэг боловсрол олоход зарцуулна. Ном, блог уншиж сонсож болно, үүнийг ямар ч тайлбар тавилгүйгээр заавал хийдэг.

02

ХООРОНДОО ЯРИЛЦАНА

Өдөрт нэг удаа багийнхаа хэн нэг гишүүнтэй ажлын бус яриа өрнүүлнэ. Зөвхөн ажилдаа шимтэж, өөрсдийгөө хүн гэдгийг мартаж болохгүй. Хувь хүний талаасаа өсөж хөгжих нь юунаас ч илүү чухал юм.

03

ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛСЭЭ ҮНЭЛЭХ

Компанийнхаа зорилго, үнэт зүйлсийг байнга эргэн харж Яагаад? гэдэг асуултад хариулж чаддаг байвал бид бүгд нэг эрхэм зорилгын дор нэгдэж гайхалтай хүмүүстэй хамтдаа түүхийг бүтээж байгаагаа ойлгоно.

04

БАГИЙН ИДЭВХТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хүн бүр өдөрт заавал нэг удаа өөрийн хийж байгаа ажил, шинэ санаа, туршлагаасаа хуваалцдаг. Багийн гишүүд дотроо хэн юуг хийж бүтээж байгаа болон ямар ололт амжилт, ямар асуудлуудтай тулгарч байгаагаа хуваалцах нь чухал.

05

ТАЛАРХАЛ

Багийн аль нэг гишүүндээ, харилцагчдадаа, гэр бүлийнхэндээ, өөрийн хайрлаж хүндэлдэг хэн нэгэнд талархал илэрхийлэх нь бүтээмжтэй, урам зоригтой ажиллахад тусалдаг.

БИД ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

БИДНИЙГ ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН

Бид аль болох чөлөөтэй, нээлттэй орон зайд ажилладаг. Ажлын ширээ, уулзалтын ширээ, тэр ч бүү хэл буйдан, цонхны тавцан, баарны ширээний ард ч сууж, босож ажиллах нь бий. Бид үргэлж хоорондоо харилцаж, хамтдаа дуу хөгжим сонсож, хөгжилдөж эерэг дулаахан орчин бүрдүүлэхийг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл хэн ч ганцаараа буланд чихэвч зүүж өдрийг өнгөрөөдөггүй.

АЖЛЫН ӨДӨР + АЖИЛЛАХ ОРЧИН

BrandArte “remote-hybrid” ажлын долоо хоногтой. Бид өөр өөр орчинд, өөр өөр цагаар төвлөрч илүү уян хатан нөхцөлд ажилладаг. Зарим хүн өглөө эрт, зарим нь орой эсвэл заавал оффисын ширээний ард биш кофе шопын ширээн дээр ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлэх нэг арга гэдгийг бид мэддэг. Бид Даваа гаригийг дотоод үйл ажиллагаандаа зориулан төлөвлөдөг учраас манай ажлын эхний өдөр мягмар гаригаас эхэлдэг.

Мягмар гарагийн өдрийн эхний 2 цагийг бид халуун кофегоо ууж, багийн болон хувийн ажлын зорилго, төлөвлөгөөгөө гаргаж ажлуудаа эрэмбэлэн, олж авсан туршлага, амжилтуудаа хуваалцдаг.

Лхагва гаригийн ажлын цагаар: Энэ өдөр бид Шангри-Ла төв оффисын байран дахь байгалийн гэрэлтэй, халуун кофетой, тухтай уулзалтын өрөөндөө багаараа цуглан хамтдаа хэлэлцэж шийдвэрлэх асуудлуудаа ярилцах боломж бүрдүүлэх үүднээс гаднаас ирэх дуудлагуудыг түр хааж, харилцагчидтайгаа зөвхөн е-мэйлээр мэдээлэл солилцдог.

Пүрэв гарагийн бататгал: Энэ өдрийн өглөө манай баг одоо хэрэгжиж буй бүх төсөл, тэргүүлэх чиглэлүүдийн талаар хамтарсан дүн шинжилгээ хийхээр цуглардаг. Энэ бол хийж гүйцэтгэж буй ажлуудын талаар бүрэн мэдээлэлтэй болох, багийн бусад гишүүдийн санал бодлыг нээлттэй хуваалцах боломж юм.

Баасан гарагийн дүгнэлт: Ажлын цаг дуусахаас өмнө долоо хоногийн зорилгоо эргэн харж, бүх төслийн ахиц дэвшлийг үнэлнэ.

Бямба гариг-Уран бүтээлч өдөр. Бүх харилцагчид амарч байдаг учир бид дотооддоо өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлуудаа дүгнэж дутуу зүйл, уран бүтээлч, ур чадвар шаардсан ажлууддаа илүүтэй төвлөрөх боломж олддог. Ажлын долоо хоногийн хамгийн сүүлийн өдөр учир биед тухтай энгийн чөлөөтэй хувцаслаж сэтгэл өөдрөг амралтын өдрүүдээ эхлүүлэхээр өнгөрсөн долоо хоногоо дүгнэн хэлэлцэхэд бэлдсэн байна.

ТӨСЛИЙН ҮЙЛ ЯВЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ТӨСЛИЙН БАГ

Бид аль болох чөлөөтэй, нээлттэй орон зайд ажилладаг. Ажлын ширээ, уулзалтын ширээ, тэр ч бүү хэл буйдан, цонхны тавцан, баарны ширээний ард ч сууж, босож ажиллах нь бий. Бид үргэлж хоорондоо харилцаж, хамтдаа дуу хөгжим сонсож, хөгжилдөж эерэг дулаахан орчин бүрдүүлэхийг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл хэн ч ганцаараа буланд чихэвч зүүж өдрийг өнгөрөөдөггүй.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА

Ажил гүйцэтгэх хугацаа нь тухайн төсөл амжилттай хэрэгжихэд маш чухал нөлөөтэй байдаг. Бид баг дотроо тухайн ажлыг гүйцэтгэх үе шат, дараалал, дуусах хугацааг гаргахаас гадна төслөө өөрийн болгон, төвлөрч, судалж шинжлэх, шинийг бодож боловсруулах хугацаа гаргадаг. Тогтоосонд хугацаанд хэрэгжихгүй байх нөхцөл бүрдүүлэхгүй үүднээс нэмэлт ажлуудыг 7-14 хоногийн өмнө бидэнд мэдэгдэж хамтран шийдвэрлэх, яаралтай хариу ирүүлэх шаардлагатай үед бидний заасан хугацаанд багтаан хариулах зэрэг шаардлагуудыг тавьдаг. Гэсэн хэдий ч амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн байдаг учир бид боломжтой бүх арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Бид гүйцэтгэл бүрээ харилцагч талаараа батлуулдаг, гэхдээ эцэс төгсгөлгүй төгсрөлийн төлөө цаг тутамд, тоолж барамгүй олон өөрчлөлтүүдийг дахин дахин хийх боломжгүй юм. Төслийн концепцийн хүрээнд хөгжүүлэлт хийхдээ дээд тал нь 3 удаагийн засвар авна, хэрэв энэ тоо хэтэрвэл гол санаанаасаа хазайх, үнэ цэнээ алдах аюултай тулгардаг учир ажлын даалгаврыг нээлттэйгээр, хамтран хэлэлцэж гаргадаг.

Харилцагчийн бизнесийг бид өөрийн мэт санан мэргэжлийн байр сууринаас хандаж хамтын амжилтын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг. Бид боловсруулж гаргасан санаа, хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажил бүртээ “яагаад” гэсэн асуултын хариултыг судалгаа шинжилгээ мэргэжлийн мэдлэг туршлага дээрээ үндэслэн гаргаж тавьдаг.

ДОТООД ХЯНАЛТ +ХЭРЭГЛЭГЧИДТЭЙ ТОГТООХ ХАРИЛЦАА ХОЛБОО

Бид хэрэглэгчдэдээ илгээх бүх зүйлдээ нягт нямбай, судлагдсан, хянагдсан мэдээлэл явуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Үнэ цэнтэй мэдээллийг дамжуулах, хадгалах боловсруулахын тулд мэдээллийн үнэн зөв, бүрэн, аюулгүй, цаг хугацааны хамааралтай, бодож боловсруулсан, ойлгомжтой, хүртээмжтэй байхыг хангахад анхаардаг.

Тиймээс манай багийн гишүүн бүр харилцагч нарт хандахдаа зөвхөн “бид” гэсэн байр сууринаас ярьдаг. Бодож тунгаасан цэгцтэй мэдээллийг зөвхөн албан ёсны е-мэйл хаягаар солилцдог. Хэрэв зайлшгүй шаардлага гарсан бол утсаар харилцана.

Бид харилцагчидтайгаа цаг алдалгүй мэдээлэл солилцоход анхаарал хандуулсан хэвээр байх болно гэхдээ ажлын бус цагаар танд хариу өгөхгүй байх боломжтой.

Бид хэрэглэгчдэдээ илгээх бүх зүйлдээ нягт нямбай, судлагдсан, хянагдсан мэдээлэл явуулж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Үнэ цэнтэй мэдээллийг дамжуулах, хадгалах боловсруулахын тулд мэдээллийн үнэн зөв, бүрэн, аюулгүй, цаг хугацааны хамааралтай, бодож боловсруулсан, ойлгомжтой, хүртээмжтэй байхыг хангахад анхаардаг.

Манай болон танай ажилтанд субьектив байдлаар хандахгүй зөвхөн асуудлыг шийдвэрлэх, ажлаа амжилттай хийж гүйцэтгэхэд анхаарна.

ТӨЛБӨР ТООЦОО

Зах зээлийн нөхцөл байдал, харилцагч байгууллагуудын тухайн үеийн нөхцөл байдал зэрэгт тулгуурлан зөвхөн ашгийг харах бус хамтдаа өсөж хөгжих боломжийг бий болгох үүднээс төлбөрийн нөхцөлийг уян хатан шийдэж, харилцан хүндэтгэлтэйгээр хамтран ажиллахыг зорино.

Тиймээс: Сар бүрийн төлбөр тооцоо нь зөвхөн тухайн сард хийгдэх ажилтай хамааралгүй, гэрээт ажлын хүрээнд хийгдэж буй зөвлөх үйлчилгээний үр дүнд суурилсан байх тул гэрээнд заасан төлбөрийн хуваарийг дагаж мөрдөнө.

Төлбөр төлөгдөөгүй үед зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлыг зогсоох бүрэн эрхтэй байна.

Манай байгууллагаар дамжуулан хөнгөлөлттэй нөхцөлөөр, дараалал харгалзахгүй туслан гүйцэтгэгчээр дамжуулан хийгдэх ажлын төлбөрийг зөвхөн урьдчилан төлөх зарчмаар шийднэ.

Таны тухайн байгууллагад төлөх төлбөрийн асуудал нь манай бусад харилцагч нарт шууд нөлөөлдөг учир энэхүү тусгай нөхцөлийг дагаж мөрдөнө.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээт ажлын гүйцэтгэлийг улирал тутамд гаргаж төлбөрийн нөхцөлийг хэлэлцэх боломжтой.


Сүхбаатар дүүрэг, Олимпын гудамж, Шангри-Ла оффис, 8 давхар, 801 тоот        77224848           facebook | twitter
Brandarte 2022 All rights reserved.